Э.Мөнхтуяа
01 сарын 05, 2019
Хэрвээ хүйтний улирлаас холдон, амралтаараа хаа нэгтээ явахыг хүсч байгаа бол нэгдүгээр сар нь баярын дараа учраас хамгийн ачаалал багатайгаас гадна хямд байдаг гэнэ. Тийм ч учраас ухаалаг аялагч нар энэ сарыг онцгойлон аяллаа энэ сард төлөвлөдөг.
Business Insider-аас цаг агаар, байрлалын хувьд хамгийн тааламжтай орнуудыг онцлон, та бүхэнд санал болгосныг хүргэж байна.
Эдгээрт, Тайландын халуун дулаан уур амьсгалтай арлаас гадна, Хятадын арван сая жуулчин татдаг неон паркийг багтаажээ.
1. Los Angeles, California
Холливудаас аваад Венец, Санта Моникан далайн эргээр зочлоорой.
2. Aspen, Colorado
Өвлийн спортод дурлагсадын чухал орон зай бөгөөд 2 дугаар сараас өмнө амжиж очоорой.
3. Caladesi Island, Florida
Маш тайван бөгөөд нам гүм байдал нь таны сэтгэлийг татах болно.
4. Puerto Escondido, Mexico
Аялагчдын хувьд олон зүйлийг хийх боломжтой. Цаг агаарын хувьд ч гэсэн гайхалтай газар юм. Жуулчдаас ангид байсан ч сүүлийн жилүүдэд тус газар нь жуулчдын зорих дуртай газрын нэг болжээ.
5. St. Kitts and Nevis
Гайхалтай далайн эрэг газартай тул далайд дурлагч нарын очих дуртай газар юм.
6. Salar de Uyuni, Bolivia
Уг газарт давсны хамгийн том байгалийн тогтоц байдаг бөгөөд дэлхий ээжийн бүтээсэн гайхамшигтай бүтээлийг нүдээр харах боломжтой.
7. Madeira, Portugal
Хэрвээ та байгалийн гоо сайхныг шүтэн бишрэгч бол зайлшгүй зочлох газрын нэг юм.
8. Innsbruck, Austria
Хоёр ч удаа өвлийн олимпийг зохион байгуулсан тус хот нь дэлхийн олон орноос гулгагч нарыг татдаг.
9. Transylvania, Romania
Алдарт Дракулагийн зохиол бичигдснээс гадна, тус хот нь Европын хамгийн түүхэн хотын нэг бөгөөд олон соёл иргэншлээрээ алдартай юм.
10. Harbin, China
Уг хот нь 0-оос доош градустай боловч тус хотыг зорин жил бүр 10 сая жуулчин айлчлан очдог гэнэ. Энэ нь Харбины Олон Улсын Мөсөн Фестивальтай холбоотой. Хэрвээ мөсөн гайхамшигийг харахыг хүсвэл гэр бүлээрээ зориорой.
11. Phuket, Thailand
Хэзээ ч аялахад тохиромжтой газар бол энэ арал юм. Цагаан элстэй далайн эрэг нь аялагчдыг татах гол хүч бөгөөд усанд шумбан, завиар зугаалсны дараа массаж хийлгэн амрах боломжтой. Шөнийн хөл хөдөлгөөнөөс аваад Тайландын үндэсний хоол, урлаг нь маш гайхалтай дурсамжийг үлдээх болно.
12. Wanaka, New Zealand
Шинэ Зеландын Өмнөд арал нь дугуйн спорт, ууланд авиралт зэрэг идэвхитэй аялалд та дуртай бол маш тохиромжтой. Мөн дулаан уур амьсгалтай улирал тохиодог тул амарч зугаалахад тааламжтай.
13. São Tomé and Príncipe
Өмнөд Африкийн эрэг орчимд байрладаг бөгөөд манай дэлхийн биологийн хувьд хамгийн чухал газар юм. Ширэнгэн ой, нутгийн соёлтой танилцахаас гадна байгалийн сайхныг бишрэх боломжтой .
Эх сурвалж: https://www.businessinsider.com
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.