Манай улсын Засгийн газраас агаарын хилийг 2021 оны 5 дугаар сарын 01-нээс нээхээр төлөвлөж, бэлтгэл ажлыг хангахыг холбогдох албаныханд үүрэг болгосон.

Иймд Иргэний нисэхийн ерөнхий газар Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу тусгаарлах байрны багтаамжид нийцүүлэн 2021 оны 5 дугаар сард гүйцэтгэх олон улсын нислэгийн хуваарийг гаргажээ.

Ирэх сарын 01-нээс эхлэн тус сард нийт 16 удаагийн нислэгийг агаарын тээврийн МИАТ ХК, Asiana Airlines, Korean Air, Air Busan, Turkish Airlines компаниуд гүйцэтгэх аж.

Нислэгүүдийн хуваарийг хүргэж байна.

Эх сурвалж: Иргэний нисэхийн ерөнхий газар

- Тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж буй тул батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандана.

- Монгол улсыг зорин ирэх зорчигчдын хувьд үүсч болох аливаа хүндрэлээс зайлсхийх үүднээс тусгаарлах байрны захиалга болон төлбөрийг баталгаажуулсан байх шаардлагатай.

Мөн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан УОК, Засгийн газраас гаргах шийдвэртэй холбогдуулан дээрх хуваарьт өөрчлөлт орж болохыг Иргэний нисэхийн ерөнхий газраас санууллаа.