Цаг агаарын байдлаас шалтгаалан бүх авиа компаниудын олон улсын болон орон нутгийн нислэгүүд хойшлогджээ.

Өнөө өглөө нисэх хуваарьтай байсан Сөүл, Хонг-Конг, Бээжин, Токио чиглэлийн нислэгүүд оройны 20:00 цаг хүртэл хойшилжээ.

Зорчигчдын анхааралд – нислэг саатлын мэдээлэл

Улаанбаатар хотын цаг агаарын таагүй нөхцлийн улмаас 06 дугаар сарын 16-ны өдрийн ХонгКонг, Пусан, Токио, Сөүл, Москва, Берлин чиглэлийн нислэгүүд саатаж доорхи хуваарийн дагуу нисэхээр боллоо.
Улаанбаатар-ХонгКонг чиглэлийн ОМ297 аяллын нислэг 6-р сарын 16-ны 20:10 цагаас,
Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301А аяллын нислэг 6-р сарын 16-ны 20:05 цагаас,
Улаанбаатар-Пусан чиглэлийн ОМ311 аяллын нислэг 6-р сарын 17-ны 02:35 цагаас,
Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ501А аяллын нислэг 6-р сарын 17-ны 02:30 цагаас,
Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн ОМ135 аяллын нислэг 6-р сарын 17-ны 05:00 цагаас тус тус хөөрөх боллоо.

Зорчигчид та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 11 333 999 дугаар авч болох нь ээ.

Мөн Мөрөн, Өлгий, Увс, Эрээн чиглэлийн нислэгүүдийг үйлдэх боломжгүй болсон тул нислэгийн болон зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс цуцлагдсан байна.  Ховд, Хайлаар, Даланзадгад чиглэлийн нислэгүүд саатсан бөгөөд цаг агаарын байдал сайжирсан тохиолдолд нислэг үйлдэх ажээ.