Улаанбаатар-Хөх Хот-Улаанбаатар чиглэлийн бүх нислэг цуцлагдлаа

Х.Оргил
02 сарын 04, 2020

БНХАУ-д бүртгэгдсэн шинэ коронавирусын халдвараас сэргийлэх Засгийн газрын шийдвэр гарсан билээ. 

Уг шийдвэрийн дагуу хилээ хааж байгаатай холбогдуулж Аэро Монголиа ХХК болон Хүннү Эйр компани Улаанбаатар-Хөх Хот-Улаанбаатар чиглэлийн нислэгүүдээ цуцалж байгааг мэдэгдлээ. Иймээс 3 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх БНХАУ чиглэлийн бүх нислэгийг цуцалсан аж.

Холбоотой сэдвүүд

нислэг нислэгийн хуваарь

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.