Та өөрийгөө ямар нэгэн зүйлийг шийдвэрлэдэг гэж бодож байна уу? Тэгвэл үгүй юм, та юу ч шийддэггүй. Бүх шийдвэрийг тархи өөрөө бие дааж гаргадаг. Ганцаараа. Чимээгүйхэн. Тантай зөвлөлдөхгүйгээр, танд шийдвэрийн талаар хэлэхгүйгээр өөрөө л шийддэг.


Тархины эзэн хэн бэ?

Тархи 2-30 секунд хүртэлх хугацаанд шийдвэрийг гаргадаг. Тодруулбал таны тархины гаргасан шийдвэрийг та өөрийн мэт хүлээн авч гаргадаг. Анх тархи бидний өмнөөс шийдвэр гаргадаг тухай судалгааг 80-аад оны эхээр Калифорнийн их сургуулийн америкийн судлаач Бенджамин Либет явуулсан. Үүнээс хойш үр дүн нэг бус удаа баталгаажсан. Практик дээр энэ нь хүч чадал, сонгох эрх чөлөө нь зүгээр нэг домог төдий. Бид өөрсдийгөө яг л энэ удаа эрүүл хооллож, дэглэмээ барьж, дасгал хийж, эрчимтэй турч чадна хэмээн амлалт хэдэн ч удаа өгч чадна. Гэвч бодит амьдрал дээр хортой жигнэмэг идэх эсэхийг тархи шийддэг. Харин хэдэн секундын дараа бид өөрсдөө тархины гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлнэ. Бид идэхгүй гэсэн жигнэмэгээ идэж өөрсдийгөө сул дорой хэмээн буруутгана. Гэвч хий дэмий тэгдэг.

 

Тархи хэрхэн шийдвэр гаргадаг вэ? 

Маш энгийн. Бид тархины гаргасан шийдвэрийг өөрчилж чадахгүй. Түүний гаргасан шийдвэрийг зүгээр л өөрсдөө гаргасан дүр эсгэж чадна. Өрхийн түвшинд бид “оюун ухаан бас сэтгэл хөдлөл байна” гэж таамгалдаг. Харин бодит байдал дээр өөр юм. Тархины үйл ажиллагаа сэтгэл хөдлөлтэй нягт холбоотой юм. Тодруулбал, “ташаалын гормон” буюу дофаминтай.

Домафин аз жаргал, экстаз мэдрэхийг хариуцахаас гадна бидний сэтгэл хөдлөлийг зохицуулдаг.

Та ямар нэгэн сэтгэл хөдлөл – айдас, баяр, гуниг - мэдрэх бүрт домафин мэдрэлийн эсүүд болсон үйл явдлыг задлан шинжилж, сэтгэл хөдлөлийг бий болгоход хүргэсэн эх үүсвэрийг олдог. Харин дараа нь тэр мэдээллийг ой санамжиндаа хадгалан үлдээдэг. Харин дараа нь яг ижил нөхцөл байдалтай тулгарахад тэд өмнөх туршлага дээрээ суурилан үйл явдал хэрхэн өрнөхийг таамагладаг. Тодруулбал үр дүнд нь та ямар сэтгэл хөдлөлийг мэдэрсэн гэдгийг.

  • Хэрэв сөрөг бол – тархи энэ үйл явдлаас зайлсхийх шийдвэр гаргадаг.
  • Хэрэв эерэг бол – тархи энэ үйл явдалтай дахин учрахыг хичээнэ.

Жишээлбэл, амттай жигнэмэг идэхэд өмнө нь эерэг сэтгэл хөдлөл мэдрүүлсэн бол тархи дахин тэр гайхалтай мэдрэмжийг мэдэрхийг хүснэ. Харин дэглэм таны сэтгэл санааг тавгүй болгосон бол тархи хамаг хүчээрээ дахин үүнийг давтагдуулахгүйг хичээнэ.


Бид тархийг удирдаж чадах уу? 

Үгүй. Бидний тархи бол машин олон процессортой тооцоолох машин юм. Процессор бүр секунд тутам чухал шийдвэрүүдийг гаргадаг. Машин дахь зарим программ нь аль хэдийн тохируулагдсан бол заримыг нь бид өөрсдөө амьдралынхаа турш суулгадаг. Машиныг удирдах төв, төв байр, дарга гэж байхгүй. Тиймээс удирдлагыг гартаа авах боломж байхгүй. Гэхдээ тархийг хамтрагч болгож болно.


Яаж? 

Хамгийн гол нь өөрөө өөртэйгөө үнэнч, шудрага байж «удирдагчийн тоглоом» тоглохоос татгалзах хэрэгтэй.Өөрийгөө болон бусдыг хуурах хэрэггүй. Яаж ч хичээсэн та хоцорч болохгүй уулзалтанд хоцорч болно. Эсвэл эелдэг байх ёстой хүнтэй муухай харьцаж болно. Эсвэл маш эрүүл, зөв дэглэмээ барьж чадахгүй байх магадлалтай. Хэрэв тархи өөр шийдвэр гаргавал, та түүнийг бараг л дагаж таарна.

ГЭВЧ – маш том ГЭВЧ. Та тархины ӨМНӨӨС шийдвэр гаргаж чадахгүй ч та тархины шийдвэрт нөлөөлж чадна.


Тархитай тохиролцож болох энгийн 5 дүрэм

#1. Шийдвэр гаргах бэлтгэл нь шийдвэр гаргахаас илүү чухал.

Хэрэв тархи таны бодсон зүйлсийг хорлон сүйтгэх ажиллагаа сэдсэн бол түүнд дасах хугацаа өг. 

#2. Сэтгэл хөдлөлийг ашигла.

Ямар ч тохиолдолд тархийг тэрхүү үйл явдлууд руу тэмүүлүүлэхийн тулд өөрийгөө хамаг чадлаараа төвлөрүүлж, эерэг сэтгэл хөдлөлийг үзүүлэхийг хичээ.

#3. Том асуудлаас зайлсхий. Жижигхэн бай.

Асуудал том байх тусам бид бараг л асуудлыг шийдвэрлэж чаддаггүй. Тиймээс том асуудлаас аль болох зайлсхийж, том асуудлаа жижиг асуудлуудад хуваа. Тэгвэл тархи танд тусалж, төлөвлөгөөг тань дэмжих болно.

#4. Тархинд оролдох боломж олго.

Хэрэв та ямар нэгэн төлөвлөгөө гаргаж амьдралаа өөрчлөхөөр шийдсэн бол шууд хэрэгжүүлэхээ бүү бод. Тархийг таны хамтрагч болгохын тулд эхлээд энэ өөрчлөлт маш хэрэгтэй, ашиг тусаа авчирч эерэг сэтгэл хөдлөл авчирна гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

#5. Аваарын тоормоз ашигла.

Зайлшгүй тохиолдолд хэрэглэх хэрэгтэй. Та ууралсан, сэтгэлээр унасан, эсвэл баярласан үед ашиглана. Таны сөрөг эсвэл эерэг сэтгэл хөдлөл нь тархиийг тухайн үйл явдлыг зөвөөр үнэлэх боломж өгөхгүй. Тиймээс энэ тохиолдолд аваарын тоормозыг ашиглах хэрэгтэй.