Буяндэлгэрийн Мөнхчимэг
10 сарын 13, 2023
Хөхний хорт хавдар өвчлөл нь эмэгтэйчүүдэд тохиолдох хавдруудаас эхний хоёрт ордог аж. Иймээс ч жил бүрийн аравдугаар сарыг хөхний хорт хавдрыг таниулах, эрт илрүүлгийн мэдээлэл түгээх сар болгон өрнүүлдэг. Үүнтэй холбогдуулан “Хөхний клиник” эмнэлгийн дүрс оношилгооны эмч Т.Аззаяатай ярилцлаа. Тэрбээр эмчлэгддэг хэдий ч хожуу оношлогддог уг өвчлөлөөс сэргийлэхийн тулд сардаа нэг удаа хөхөө шалгаж хэвшихийг зөвлөж байна.
Эдгэдэг ч эмчилгээ нь оройтчихсон байдаг…
Хөхний хорт хавдар эдгэдэг өвчин. Гэхдээ ч аль болох эрт үе шатанд л эмнэлэгт хандаж оношлуулж, эмчлүүлэх нь л чухал. Өмнө нь 40 наснаас дээш эрсдэлтэй тул үзүүлэхийг зөвлөдөг байв. Сүүлийн үед хөхний хавдар залуужих хандлагатай болсон тул 30-аас дээш насны эмэгтэйчүүдэд онцгойлон урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдаарай гэж зөвлөе.
Хөхний хорт хавдрын эрсдэлийн талаар ярихаар зарим эмэгтэйчүүд өөрөөсөө хол юм шиг санадаг. Энэ хэнэггүй байдлаасаа л өвчнөө хүндрүүлээд мэс засалд эсвэл хими, туяаны эмчилгээнд, цаашлаад амь насаа алдах шалтгаан болтол нь хүндрүүлж байгаад харамсдаг.
Иймээс л хөх ургасан үеэс эхлэн сар бүр хөхөө шалгаж, үүнийгээ дадал болгож сураарай, эмэгтэйчүүд минь.
Хөхөө шалгаж үзэх нь цаг зав шаардахгүй жирийн л үйлдэл. Гэсэн хэдий ч энэ энгийн дадал таныг хавдраас хамгаалж, эрсдэлээс сэргийлдэг үр дүнтэй арга болдог гэдгийг бүү мартаарай.
Бичлэг үзэх:
Та хөхөө сардаа нэг шалгаж сурснаас хөхний хорт хавдраас сэргийлж чадна. Эмэгтэйчүүд сар бүр сарын тэмдэг дууссанаас хойш долоо хоногийн дараа, цэвэршсэн эмэгтэйчүүд сарын нэг өдрийг сонгож тогтмол хөхөө өөрөө шалгаж хэвших хэрэгтэй. Бага ч гэсэн өөрчлөлт илэрвэл мэргэжлийн эмчид заавал хандаарай.
Монгол эмэгтэйчүүд гоо сайхандаа мөнгө зарцуулахдаа цааргалдаггүй, зарцуулсан мөнгөндөө ч харамсдаггүй. Үүнтэй л ижил ойлгож анхаарал хандуулах зүйл бол хөх юм. Тиймээс сар тутам шалгахаас гадна цаг заваа зарцуулаад жилдээ ганцхан удаа хөхний хавдрын эрт илрүүлэгт орж байхыг зөвлөнө.
Хүүхдийнхээ ачаар хөхний хавдартай гэдгээ мэдсэн
Саяхан гэхэд 34 настай, 2 хүүхэдтэй залуухан бүсгүй хөхний хорт хавдраар оношлогдсон. Анх таван настай бага хүүхэд нь мөөмөө барьж эрхлэхдээ “Ээж ээ, энд бондгор юм байна” гэж хэлсэн байгаа юм. Сарын дараа ээждээ “Таны мөөмний бондгор том болчхож гэхээр нь л эмнэлэгт хандсан гэсэн. Шинжилгээ хийж үзэхэд хөхний хавдар гэдэг нь батлагдсан.
Түүний хувьд хөхөө шалгах талаар ойлголтгүй, хөхний эмнэлэг байдгийг ч мэддэггүй учраас анзааргагүй өнгөрүүлсэн хэрэг. Хөхөнд нь үүссэн хатуу зүйлийг бэрсүү гэж эндүүрсэн тухайгаа ярьж байсан. Гэтэл хавдрын хоёрдугаар шатанд яваагаа үзүүлсэн хойноо л мэдсэн.
Монгол эмэгтэйчүүд хөхүүл үед горьдоод бэрсүү тогтчихсон буруу ойлголтоосоо болоод л ингэж хожуу оношлуулж байна.
Хэрхэн зөв шалгах вэ?
Сарын тэмдэг ирээд дууссаны дараа орон дээрээ хэвтээд биеэ ажиглаарай. Эхлээд дээш харж хэвтэхдээ эсвэл усанд ороод биеэ хөөсрүүлж байхдаа хөхөө тэмтэрч шалгана.
Ингэхдээ хоёр гараа толгойныхоо ард аваад толинд хар. Таны хөх тэгш хэмтэй байна уу, арьс нь энд тэндээ татагдсан хонхойсон юм байна уу? Эсвэл хөхний толгой нь дотогшоо татагдсан эсэхийг анхааралтай ажигла.
Дараа нь зүүн гараа толгойныхоо ард аваад баруун гараараа хөхөө зөөлөн илж, дарж үзнэ. Эхлээд сануулан хэлэхэд хатуу базаж чимхэх бус зөөлөн дарж үзээрэй.
Мэдээж базаж үзэхээр хөхний сүүний булчирхай, хөхний зөөлөн эдүүд тэмтрэгдэнэ шүү дээ. Үүнийгээ зарим эмэгтэйчүүд бэрсүү байна гэж эндүүрдэг юм. Иймээс л зөөлөн дарж шалгаж үзэхийг зөвлөдөг.
Эрүүл хөхийг гараараа дарж үзэхэд эмзэглэлгүй, зөөлөн байна. Харин хатуу юм байвал цаг алдалгүй үзүүлж, оношлуулах хэрэгтэй гэсэн үг. Энэ бол яаралтай эмнэлэгт хандах ёстойг танд сануулж буй дохио юм.
“Сардаа нэг…” шалгаад хэвшчих
Хөхөө шалгахыг дадал болгоогүй учраас охид, эмэгтэйчүүд маань өөрийгөө анзаардаггүй. Иймээс мартахгүй байхын тулд сарын тэмдэгтэйгээ холбоод ойлгочих. Сарын тэмдэг дууссаны дараа хөхөө шалгадаг гэдгийг өөртөө ямар нэг зүйлээр сануулдаг дадал суулгаарай.
Жишээ нь “Always брэнд”-ээс хэрэгжүүлж буй “Сардаа шалгая” аяны хүрээнд ариун цэврийн хэрэглэлийн даавуун уут дээр хөхөө хэрхэн шалгах заавартай QR код оруулж өгсөн байна лээ.
Сарын тэмдэг ирсэн үедээ ариун цэврийн хэрэглэлээ уутандаа хийж яваад уутаа харах болгондоо “Сардаа нэг шалгах ёстой шүү” гээд өөртөө сануулж байгаарай.
Ахимаг насны эмэгтэйчүүд хөхний эрүүл мэндэдээ хайнга ханддаг
30-аас дээш насныхан цаашлаад ахимаг насны эмэгтэйчүүд хөхөө шалгах тал дээр ойлголт тун сул. Хэлж өгсөн ч эрүүл мэндэдээ санаа тавьдаггүй нь анзаарагдсан.
Хөхөнд нь хавдар аль хэдийн үүсчихсэн, маш том хэмжээтэй болчихсон, хүрэхийн аргагүй өвдсөн ч гүрийгээд л явж байхтай зөндөө таарсан.
Яагаад ингэж оройтож хандав аа гэхээр “ Горьдчихсон байх” гэж бодсон юм гэдэг. Харамсалтай энэ тохиолдлын ихэнх нь хавдар эцсийн шатандаа орсон байдаг.
Харин 20 гаруй насны эмэгтэйчүүд эрүүл мэндийн боловсрол сайтай, өөртөө анхаарал хандуулдаг нь илт анзаарагддаг. Жирэмслэхээр төлөвлөж байхдаа хүртэл хөхөө үзүүлэх ёстойг мэддэг, цаг тухайд нь эмнэлэгт хандана.
Сануулж хэлэхэд хөхний хорт хавдрын нэг онцлог нь дийлэнх тохиолдолд буюу 80-аас дээш хувьд нь ямар ч зовуурь илэрдэггүй, өвддөггүй, ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй. Иймээс сар бүр шалгахыг сануулдаг юм шүү.
Сэтгэгдэл бичих (8)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [86.49.235.172] ・ 2024.05.18 Хариулах
Hayg haana be
Зочин [59.153.113.96] ・ 2024.03.11 Хариулах
Hayg holboo barih utasnii dugaar
Зочин [122.201.31.81] ・ 2024.03.09 Хариулах
Хаяг хаана вэ
Зочин [202.179.21.205] ・ 2023.11.06 Хариулах
hayg haana bdag ve Huhnii klinik
Зочин [202.126.89.74] ・ 2023.10.25 Хариулах
hayga bicheeche
Зочин [202.126.88.154] ・ 2023.10.22 Хариулах
Эмнэлгийн хаяг хаана вэ Очер яаж авах вэ
Зочин [43.242.243.33] ・ 2023.10.14 Хариулах
sn bnu bi odoo 3xvvxdiin eej bagamaani odoo 5n sartai omnox xvvxddere zvvn xoxndoo neelt xiilgsin tom soriwtoi soriwoo toird xatuu boon yum bdin bas baruun xoxnd zangiraad bersvv vldtsen arildgvim uugam exod xaruulj vzvvlsen zvger bna gesin gexdel ve ve chas chas gd owdood bdii xaan yaj vzvvlx we
Зочин [66.181.161.105] ・ 2023.10.14 Хариулах
yg haana uzuuleh ve
Санал болгох
1 Олимпиадад л сайн оролцдог биш олон хүүхдийг зөв замд хөтөлдөг, хайр дүүрэн багш байхыг хүсдэг
2 А.Өлзийдэлгэр: Бонд бол мөнгөө өсгөх эрсдэлгүй бодит боломж гэдгийг хүмүүс мэддэггүй
3 Х.Үүрийнтуяа: “Ирээдүйгээ өөрчлөхөд минь та хамт байх хэрэгтэй байна” гэсэн захианаас үргэлжлүүлж багшлах урам зориг авсан
4 Тогтвортой байдлын төлөөх үйл хэргийн боловсролыг хэлэлцэж байна
5 Люксембургийн хөрөнгийн биржид Голомт банк ХК-ийн анхны ногоон, нийгмийн бонд бүртгэгдлээ
Холбоотой мэдээ
Ярилцлага
Б.Батхишиг: Хорт хавдраа даван туулсны дараа бусдад итгэл өгөхийн тулд дэлхийн 8 дахь өндөр оргилд авираад ирсэн
Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа ・ 10 сарын 22, 2024
Эрүүл мэнд
Аз жаргалтай байхыг хүсвэл өглөөний цайгаа ууж хэвшээрэй
Н.Жавхлан ・ 11 сарын 18, 2024
Нийгэм
Д.Бат-Очир Монгол Улсын эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан цолоор шагнууллаа
МӨНХСҮХИЙН ХИШИГМАА ・ 07 сарын 08, 2022
Амьдрал
Мууртай хамт иог хийснээр сэтгэл түгших эмгэг буурч, цусны даралт тогтворжино
МӨНХСҮХИЙН ХИШИГМАА ・ 07 сарын 04, 2022
Эрүүл мэнд
ЗӨВЛӨГӨӨ: Тархины үйл ажиллагааг дэмжиж, ой тогтоолтыг сайжруулах хоол хүнс
Peak.mn ・ 06 сарын 11, 2022
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.