ТЧА: Хүүхдүүд гарцаар гарч явахдаа ч мөргүүлж шүргүүлж байна

Х.Оргил
05 сарын 10, 2019

Энэ долоо хоногтт Тээврийн цагдаагийн алба Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1102 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 776 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгажээ.

Энэ 7 хоногт хүүхэд өртсөн осол 14 бүртгэгдэж 14 хүүхэд ямар нэгэн байдлаар гэмтэж бэртсэн ба 13 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна.

Явганаас хөдөлгөөнд оролцож бйасан хүүхдүүдийн 9 нь гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч явсан бол 5 нь гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд өртжээ.

Цаг агаар дулаарч байгаа тул хүүхэд багачууд тоглоомын талбайд тоглох, найзуудтайгаа зугаалах явдал нь эрс нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор хүүхэд өртсөн осол хэрэг нэмэгдсээр байна.

Иймд эцэг, эхчүүд болон хүүхэдтэй хүн бүрт дараах аюулгүйн зөвлөмжийг хүргүүлж байна.

  • Хүүхдээ үргэлж хараа хяналтандаа байлгах;
  • Хороололын дотор явахдаа хүүхдээ гараас нь хөтөлж, бага насны хүүхдийг тэвэрч явах;
  • Хүүхдийн тоглоомын тайлбайг хайс, хашаагаар замаас тусгаарлаж өгөх;
  • Гараш,зогсоолоос хөдлөх үедээ машинаа тойрон харж, хүүхэд байгаа эсэхийг шалгаж, нягталж байх;
  • Гудамж, замын ойролцоо, орцны үүдний орчимд, машин зогсдог талбайд хүүхдээ тоглуулахгүй байх;
  • Хорооллын доторх зам болон сургуулийн бүс орчмын замд хурдыг 20 км/цагаас хэтрүүлэхгүй байх,
  • Явган хүний гарц болон хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэгийн орчимд тээврийн хэрэгслийн хурдыг сааруулж, явган зорчигч, хүүхэд багачуудад зам тавьж өгөх ёстой.
Холбоотой сэдвүүд

осол гэмтэл хүүхдийнэрх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.