Бидний ихэнхи нь амьдарлынхаа туршид сайн хүн ойлгомжгүй байдлаас болж амьдралын хүнд байдалд орж байсан байх. Магадгүй таны ойр дотны хүмүүс ч гэсэн ийм зүйлстэй тулгарч байсан байж болно. Эхний төрж буй асуулт бол "юунаас болж ?", дараагийн асуулт бол "юу хийх вэ ?” гэдэг асуулт төрж байна. Энэ үед бид шалтгаан, эх үүсвэрийг ойлгож, олхыг хичээдэг.


“Тэг цэг” хувь хүн болон сэтгэлийн хөгжлийн өөрчлөлтийн үе

Эдгээр асуултуудын хариултуудыг олхыг хүсэж, дахин аз жаргалтай амьдралдаа хөл тавихыг хүсэж байна уу? Тэгвэл та хариултыг энэхүү нийтлэлээс олох болно. Эхний ээлжинд “тэг цэг” гэж юу болох талаар ярих болно. Энгийн үгээр бол энэ бол хямрал юм. Энэ бол сэтгэлийн хямрал. Аливаа зүйлийг хуучин шиг хийж болохгүй, мөн шинээр ч хийх учираа олохгүйг хэлнэ. Сэтгэл судлаач, философичид хувь хүний байдлаас биш харин сэтгэлийг гүн гүнзгий, өргөнөөр олж харж чаддаг юм. 

“Нэгэн өдөр хоёр залуу мэргэн ухаанаар өөрсдийгөө дүүргэж цэнэглэхийн тулд багшийн эрэлд гарч гэнэ. Тэд нууцлаг зүйлийг олж мэдэх замдаа өөрсдийгөө ариусгаж байсан. Нэгэн хотод Агуа багш буйг мэдсэн тэд түүний гэрийн гадаа очжээ. Алтлаг хашаа, өтгөн ногоон бут, сүр жавхлан, тансаг байдал нь тэднийг гайхшируулжээ. Нар жаргахын алдад багш ирж гэнэ. Баян хувцасласан, гоё үнэртэн цацсан багш инээмсэглэн сэнтийд заларч мэдлэгээ тараахаар суужээ. Харин мэдлэг авахыг хүсэж байсан залуус тэсэж чадалгүй зугтсан гэнэ.

Харин хотоос гарах үед бадарчинг олж харжээ. Тэрээр муу хувцас өмссөн байсан бөгөөд түүний нүд гэрэлтэж байжээ. Тэд түүнийг харсан даруйдаа өвдөг дээрээ сууж «Багш минь таныг маш удаан хайлаа. Та бидэнтэй мэдлэгээсээ хуваалцаач. Эхлээд бид буруу багшийг олсон байсан. Харин зүрх сэтгэл минь бидэнд түүнийг биш. Өөр хүн байгаа гэж хэлсэн». Харин бадарчин «Тийм ээ тэр бол өөр хэмээн чимээгүйхэн шивнэжээ. Тэрээр бүрэн материаллаг зүйлээс чөлөөлөгдсөн, харин би чөлөөлөгдөөгүй байна», хэмээн хэлээд уйлжээ.


«Доод би» дээр нэмэх нь «Дээд би» тэнцүү Чи

Бидний амьдрал бол хөгжил. Бид өдөр бүр бие бялдар, гадаад төрхөөр өөрчлөгдөж, шинэ зүйлсийг олж мэдэж байдаг. Эхлээд бид идэхийг сурч, дараагаар нь ярьж, алхаж гишгэхийг сурдаг бөгөөд эцэст нь бид хүчтэй, тэсвэр тэвчээртэй, бие даасан том хүн болдог. Гэхдээ хүн гэдэг бол олон талт амьтан. Философийн тогтолцооны дагуу хүн бүрийн дотор «доод би» буюу төрөлхийн капитал болох бие махбод, сэтгэл юм.

Харин «дээд би» бол бурханлаг сүнс юм. Түүнрүү бид тэмүүлж байдаг бөгөөд маш олон давааг даван очдог. Бид бие махбодийн хувьд том болж, хөгжиж, хажуугаар нь сүнслэг, шүтлэгийн чиглэлээр ч өсөж байдаг. Бид «дээд би»-тэй харилцан холбогдоход өөрчлөгдөж, ямар нэгэн шинэ зан чанар олж авч, амьдралыг харах өнцөгөө дахин эргэн хардаг.

Нэг үгээр хэлбэл бидний ертөнцийг харах үзэл өөрчлөгдөж байдаг. Үүнийг сүнслэг өсөлт гэж нэрийдэж байгаа юм. Бид түүний талаар бодоогүй байхад хүртэл бид өөрчлөгдөж, өсөж байдаг. Энэхүү үйл явцыг хэд хэдэн хөгжлийн үе шатад хувааж болно. Үе шат болгон дээр хүн өөрийн гэсэн үүрэг даалгаварыг гүйцэтгэдэг.


7 үе шат

  • Улаан – амьд үлдэх түвшин (Хүүхэд нас: энэ үед бид хэрхэн амьд үлдэхийг суралцдаг. Бидний гол зорилго бол сүрэгт орж чадах юм),
  • Улбар шар – хэрэгт дурлах болон нөөцийг хайх түвшин (Өсвөр нас: сургуульд, их сургуульд, ажил дээрээ бид бүгд үргэлж шинэ содон зүйлсийг хайж байдаг бөгөөд дэлхий ертөнцийг таньж мэдэж байдаг),
  • Шар – эрх мэдлийн түвшин (Залуу нас: бид энэ дэлхий ертөнцөд үзүүлэх өөрсдийн нөлөөг туршиж үзэж, өөрийн хэр чухал, хэрэгцээтэй гэдгээ үнэлдэг),
  • Ногоон – хүлээн авах түвшин (Нас бие хүрсэн: энэ үед хүн бүр хүрч чаддаггүй юм. Бид энэ үе дээр бидэнд мэргэн ухаан, амьдралын ойлголтыг өгдөг),
  • Хөх – Тэнгэрлэг ертөнц рүү хүрэх үе,
  • Цэнхэр – Дэлхийн энергийг удирдах үе, 
  • Чирнээлэн ягаан – Гаригийн түвшин дэх үзэл суртлын өөрчлөлтийн үе буюу хүмүүсийн ухамсрын түвшинд нөлөөлөх үе.