Ертөнцийг үзэх үзлийг өөрчлөх сэтгэл судлалын долоон дүрэм

Ертөнцийг үзэх үзлийг өөрчилж чадах сэтгэл судлалын долоон дүрмийг хүргэж байна.

1. Тольний дүрэм

Миний эргэн тойронд буй хүмүүс – миний толь. Тэд миний олж харж чадахгүй хувь хүний шинж чанарыг тольдон харуулж байдаг. Жишээлбэл, хэрэв хэн нэгэн надад бүдүүлэг зан гаргаж байгаа бол би түүнд үүнийг хийхэд зөвшөөрч байна гэсэн үг. Хэрэв хэн нэгэн намайг дахин дахин хуурч байгаа бол би хүн бүрт итгэх хандлагатай байна гэсэн үг. Тиймээс хэн нэгэнд гомдох хэрэггүй.


2. Сонголтын дүрэм

Миний эргэн тойронд болж байгаа бүхий л зүйл миний сонголтын үр дүн гэдгийг би ойлгодог. Хэрэв би уйтгартай хүнтэй харилцаж байгаа бол би ч гэсэн уйтгартай гэсэн үг үү? Муу, хорон санаатай, уур уцаартай хүн гэж байдаггүй – харин аз жаргалгүй хүмүүс байдаг.

Хэрэв би тэдний асуудлыг шийдвэрлэж байгаа бол үүнд дуртай байна гэсэн үг. Тиймээс хэнд ч гомдоллох хэрэггүй. Би өөрөө болж байгаа бүхий л зүйлийн шалтгаан. Бидний ирээдүйн хувь тавилангийн зохиолч болон бүтээгч нь бид өөрсдөө.


3. Алдааны дүрэм

Би алдаж болно гэдэгтэй санал нэг байдаг. Миний үйлдэл, санаа бодлыг бусад бүх хүмүүс зөв хэмээн бодох албагүй. Бодит ертөнц зөвхөн хар цагаан биш, амьдрал бол тод саарал болон бүдэг цагаан өнгөтэй. Би ТӨГС биш зүгээр л алдах эрхтэй сайн хүн. Хамгийн гол нь түүнийг ойлгож, засах хэрэгтэй.


4. Тохирлын дүрэм

Би яг тохирч байгаа, хүртэх ёстой зүйлээ эзэмшиж, хүртэж байгаа. Илүү ч үгүй, дутуу ч үгүй. Хэрэв би хэн нэгэнд дурлаж, хязгааргүй ихээр хайрлаж чадахгүй бол би тэр хүнээс намайг хайрла хэмээн шаардах нь утгагүй зүйл. Тиймээс өөрийгөө өөрчлөхийг шийдсэн үед миний эргэн тойронд байгаа бүх хүмүүс хамт өөрчлөгдөж эхэлдэг.


5. Хамаарлын дүрэм

Хэн ч надад юу ч өгөх ёсгүй. Би туслаж чадах хүн бүрт туслаж чадна. Энэ нь надад баяр баясал авчирдаг. Нинжин сэтгэлтэй байхын тулд хүчирхэг болох хэрэгтэй. Хүчирхэг болохын тулд бүгдийг хийж чадна хэмээн өөртөө итгэж сурах хэрэгтэй. «ҮГҮЙ» гэж хэлж сурах хэрэгтэй.


6. Оршихын дүрэм

Би одоо энд амьдарч байна. Өнгөрсөн зүйл гэж байхгүй, учир нь секунд бүрийн дараа одоо цаг бий болдог.

Ирээдүй байхгүй, учир нь ирээдүй ирээгүй байна. Өнгөрсний тухай бодох тусам сэтгэлийн хямралд оруулдаг, харин ирээдүйдээ санаа зовох нь түгшүүрийг бий болгодог. Би өнөөдөрөөр амьдардаг.


7. Өөдрөг үзлийн дүрэм

Бид амьдралыг загнаж байх хооронд амьдрал хажуугаар өнгөрч байна. Нүд харж, хөл явж, чих сонсож, зүрх ажиллаж, сэтгэл баясдаг. Миний фитнес бол нарлаг зун, нуга, гол юм. Би хөдөлж байгаа үед би амьдарч байна. Би буйдан дээр тухлан зурагт үзэж, интернет ухаж байх үед энэ ертөнцөд биш харин өөр ертөнцөд амьдарч байдаг.


Холбоотой сэдвүүд

психологи сэтгэл судлал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.