Д.ЭРДЭНЭТУЯА
07 сарын 18, 2023
Америкийн дуучин, ая зохиогч Тэйлор Свифтийн дөрвөн цомог нэгэн зэрэг “Billboard 200”-гийн шилдэг 10 цомогт багтаж, дээд амжилт тогтоосон цорын ганц эмэгтэй болсон талаар өнгөрсөн Даваа гарагт “Billboard” мэдээлжээ.
Чартыг Свифтийн “Speak Now” (2010 оны цомгийн дахин бичсэн хувилбар) цомог тэргүүлж, “Midnights”, “Lover”, “Folklore” цомгууд нь удаалсан байна.
“Speak Now” цомгийн шинэ хувилбар “Billboard 200” чартыг тэргүүлсний дараа Тейлор Свифт нийт 12 цомогтойтой үзүүлэлтээр дуучин Барбра Стрейзанд (11 цомог), Америкийн рэппер Дрейкийг гүйцэж, Британийн "The Beatles" (19 цомог), Америкийн рэппер Жэй Зи (14 цомог) нарын араас бичигдэж буй юм.
Америкийн бүрээчин Херб Альперт 57 жилийн өмнө Тэйлор Свифтийн хүрсэн дээд амжилтыг тогтоож байсан аж. 2016 онд Америкийн дуучин, гитарчин Принс Рожерс Нелсон (1958-2016)-ы таван цомог нэг дор шилдэг 10-т багтсан ч харамсалтай нь тэрээр хэдийнэ таалал төгссөн байжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.