Б.Баясгалан
06 сарын 11, 2019
Эрүүл мэндийн яамнаас хоёр жилийн хугацаанд тэмбүү өвчнийг бууруулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өчигдөр мэдээлэл хийсэн.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эрүүл мэндийн салбар бэлгийн замаар дамжих тэмбүү өвчинтэй дайн зарлаж байна. Жилд халдварт өвчний 35-40 хувийг тэмбүү өвчин эзэлж байна. Жилд 50-55 орчим хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрж байна. Гол хэлэх гэж байгаа зүйл тэмбүү өвчинтэй тэмцэх шаардлагатай болсон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр удаа хаалттай мэдээлэл өгч байсан. Үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн энэ асуудал ярианаас цааш хэтэрсэнгүй. Бодитой ажил хийсэнгүй. Бид нар ярианаас ажил руу шилжиж байна. Ингэж байж эрүүл монгол ирээдүйг бий болгоно" хэмээн мэдэгдсэн.
Үүнтэй холбоотойгоор тэмбүү өвчний талаар таны зайлшгүй мэдэж байх шаардлагатай мэдээллийг хүргэж байна.
Тэмбүү гэж юу вэ?
Тэмбүү өвчин нь нянгаар үүсгэгддэг, даамжрах явцтай, олон эрхтэнг гэмтээдэг бэлгийн замын халдвар юм.
ХАЛДВАР дамжих зам:
• Халдвартай хүнтэй хамгаалалтгүй буюу бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орох үед
• Халдвартай жирэмсэн эмэгтэйгээс урагт
• Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэхэд тус, тус халдвар дамжина.
ИЛРЭХ шинэ тэмдэг:
• Тэмбүү өвний халдвар авснаас хойш дунджаар 3 долоо хоногийн дараа бэлэг эрхтэн, түүний орчим өвчин эмзэглэлгүй шарх /хатуу яр/ гарна.
• Энэ үед ойролцоох тунгалагийн зангилаа /ихэвчлэн цавины булчирхай/ цочиж томорно.
• Эмчилгээ хийлгээгүй ч гэсэн хатуу яр нь аяндаа алга болно. Тодорхой хугацааны дараа арьс салстаар тархмал тууралт гарах, үс унах, арьс цайх шинж илэрнэ.
• Цаашдаа өвчин даамжирч халдвар авснаас хойш 3-6 жилийн дараа арьс салстыг гүн гэмтээсэн тууралт гарна. Мөн дотор эрхтэн мэдрэлийн талаас гүнзгий өөрчлөлт илэрч яс, үе мөчийг гэмтээнэ.
ТЭМБҮҮ өвчний үед шинж тэмдэг илрэхгүй байж болох уу?
• Болно. Энэ үед зөвхөн цусны шинжилгээгээр халдвартай болох нь тогтоогддог. Энэ үеийг тэмбүү өвчний далд хэлбэр гэдэг.
Эхээс урагт халдвар дамжсанаас ямар үр дагавар гарах вэ?
• Тэмбүү өвчин урагт халдварласнаас зулбах, дутуу төрөх, жин багатай, амьгүй хүүхэд төрөх, төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх, нярай эндэх зэрэг хүндрэлд хүргэнэ.
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар
Сэтгэгдэл бичих (13)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.70.40.157] ・ 2025.03.24 Хариулах
emd tembuutei hun bn turgen duud
Зочин [103.212.118.214] ・ 2024.01.10 Хариулах
Bi duutuu torson yum baina.
Зочин [202.9.40.111] ・ 2023.09.25 Хариулах
torlhiin baival emchilj boldimu
Зочин [66.181.161.68] ・ 2023.03.30 Хариулах
Эмчлэх арга
Зочин [202.126.90.28] ・ 2023.11.15 Хариулах
Tustsn bol emchilgee hiilgj boluu
Зочин [202.126.90.156] ・ 2022.09.20 Хариулах
Сувилгаа яаж хийх бэ
Зочин [66.181.161.72] ・ 2020.05.19 Хариулах
Orhiin emneleg drew ochood shinjilge ogood tgd orh gerin emneleg emchleed ogdog shvv
Зочин [66.181.161.127] ・ 2020.01.16 Хариулах
Bie tussan yum shig bn
Зочин [202.5.199.100] ・ 2024.04.18 Хариулах
Alaa sain ugaa
Зочин [66.181.185.60] ・ 2024.05.08
uneeeeeen
Зочин [66.181.161.127] ・ 2020.01.16 Хариулах
Yj emchileh we heleed ogooch
Зочин [66.181.164.191] ・ 2023.08.28
Eejiinhee ulun sheeseer boovoo 3 honog ua
Зочин [45.117.32.2] ・ 2022.10.30
Ert ilruulegt orhiig zovloj bn
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай
Холбоотой мэдээ
Эрүүл мэнд
О.Цэцэгбал: Хүүхдээ ханиад хүргэнгүүт эмнэлэг рүү гүйх шаарлагагүй
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 11 сарын 27, 2025
Зөвлөгөө
Хеликобактерын халдвартай үед хэрэглэхэд ашигтай хүнс
Б.Номин ・ 08 сарын 29, 2025
Эрүүл мэнд
СУДАЛГАА: Амралтын өдөр ажилтай холбоотой дуудлага, зурвас авах нь стрессийг 20–30 хувиар нэмдэг
Л.Дэлгэрмаа ・ 10 сарын 25, 2025
Эрүүл мэндийг дэмжих
СУДАЛГАА: Ногоон байгууламжаар тогтмол зочлох нь сэтгэл гутралд өртөх эрсдэлийг бууруулдаг
П.Мөнгөнсор ・ 02 сарын 03, 2023
Эрүүл мэнд
Сэтгэл хэмээх эрхтэнд анхны тусламж хэрэгтэй байна...
Хүдэрчулууны Хулан ・ 10 сарын 07, 2025
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.