Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийн дагуу “Тод ББ” ХХК-ийн “Тод Каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох Нийслэлийн комиссын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн албан бичигт дурдсан дүгнэлтийг үндэслэн “Тод ББ” ХХК-ийн “Тод Каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэхээр шийдвэрлэв.

Тус эмнэлэгт 29 настай эмэгтэй өөх соруулах мэс засалд орж байгаад нас барсан талаар энэ сарын 4-ний өдөр бид мэдээлсэн. Энд дарж уншина уу.


Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар