Сэтгэл судлаач, доктор Б. НОМИН зөвлөж байна.

Таны амьдралд хэзээ тохиолдсон нь чухал биш магадгүй нэг удаа эсвэл байнга давтагдсан үйл явдал байж болно. Хэрэв та зам дээр жижиг осол гаргаснаас хойш машинд суух бүртээ зүрх хүчтэй цохилж, гар тань чичирч, хүйтэн хөлс гардаг болсон бол, хэрэв та ямар нэгэн юм харсан , эсвэл хийсэн байгаад энэ нь таны толгойд “ зурагдсан пянз” шиг давтагдаж хэвийн ажиллаж, тайван амьдрахад саад болж байгаа бол энэ нь сэтгэл зүйн зөвлөгөө авах шалтгаан мөн. 

Мөн юунаас ч юм айж, ямар ч шалтгаангүй түгшүүрлэдэг, муу зүйл хүлээдэг, амьдарлаасаа таашаал авч чадахгүй байгаа бол энэ нь танд тохиолдсон сэтгэл санааны гэмтэлтэй холбоотой байх боломжтой. 

Сэтгэл санааны гэмтлийн гол хор уршиг нь тухайн зүйл болоод өнгөрсөн боловч хүний дотор гэмтэл авсан цаг хугацаандаа гацсан "өсөлтгүй" нэг хэсгийг бий болгодог. Цаг хугацаа өнгөрч амьдрал өөрчлөгдсөн ч энэ өсөлтгүй хэсэг айсан, цочирдсон муу зүйл хүлээсэн хэвээрээ байдаг байдаг учраас эзнийгээ хэвийн амьдрахад саад болж заримдаа ноцтой хохирол учруулдаг. . 

Заавал ямар нэгэн аймаар зүйл тохиолдсон байжийж тэр нь гэмтэл болдоггүй. Мөн эсэргээрээ үнэхээр аймаар зүйл нь гэмтэл болохгүй байж болдог. Хүн бүрийн нөхцөл байдал, нөөц боломж өөр байдаг. Мөн заавал өөрийн биеэр үзэж туулаагүй зүйлээсээ буюу сонссон, төсөөлсөн зүйлээсээ хүний сэтгэл санаа гэмтэж болдог. Юутай ч ийм зүйл таньд эсвэл таны дотны хүмүүст илэрвэл сэтгэл зүйчрүү явахаа бүү хойшлуулаарай.