МОСКВА. /TASS/. АНУ болон Гватемал цагаачлалын асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Хэлэлцээрт зааснаар, АНУ-д нэвтрэн орохыг завдаж буй цагаачдыг Гватемал улс орогнох эрх олгох хүсэлтийг нь авч хэлэлцэх явцдаа хүлээн авах аж. 

“АНУ болон Гватемал орогнох эрх олгох тухай асуудлаар тохиролцоонд хүрлээ” гэж Цагаан ордон “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. 

Баримт бичигт зааснаар, Гватемал цагаачдыг хүлээн авахад зориулсан аюулгүй гуравдагч орон болж байгаа аж. Энэхүү хэлэлцээр нь гуравдагч орны цагаачид Гватемалаар дамжин АНУ-руу явахдаа эхлээд Гватемалаас орогнох эрх хүсэх ёстой гэсэн үг аж.

“Риа Новости” агентлагийн мэдээлснээр, гэрээний үйлчлэх хугацаа 2 жил аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг