Насанд хүрэгчдийн кино Сторми Дэниелс  Wall Street Journal-д "Дональд Трампийн өмгөөлөгч Майкл Коэн надтай уулзаж энэ талаар ам алдахгүй байхыг хүсээд 130 мянган ам долларыг сэмхэн өгсөн" хэмээн ярьсан удаатай.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп үүнийг үгүйсгэсэн ч баталгаатай эх сурвалжаар батлагдав бололтой.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын өмгөөлөгч Майкл Коэн 130 мянган ам доллар төлж байсан нь ерөнхийлөгчийн 2018 оны хувийн санхүүгийн тайланд туссан байна. Энэ мөнгийг порно жүжигчин бүсгүйтэй уулзаж уг дуулианыг дэлгэхгүй байхын тулд өгсөн ажээ. Дональд Трампийн хувьд порно жүжигчинтэй ямар ч холбоогүй хэмээн мэдэгдсээр байгаа билээ.

Гэхдээ энэ бол Цагаан ордонд болсон анхны секс дуулиан биш юм. Өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон, Цагаан ордонд дадлага хийж байсан 22 настай Моника Левинскитэй учир ургуулж байсан удаатай. Тэрбээр уг хэргийн дараа 21 хоног үргэлжилсэн Төлөөлөгчдийн танхимын хурал дээр Билл Клинтон бусдыг, мөн эхнэрээ хуурснаа хүлээн зөвшөөрч, тэр үйлдэлдээ харамсч буйгаа илэрхийлсэн билээ.