Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын байранд нэгжлэг хийсэн тухай зарим эх сурвалжууд мэдээлж байв.

Ц.Элбэгдоржийг хувийн уран зургийн цуглуулгатай холбоотой асуудлаар хэрэг үүсгэсэн байж болзошгүй гэнэ.

Тэрбээр энэ тухайгаа "Женко технологи.Таван толгойд бүрдүүлсэн цаас нь болохоо байсан уу! Эсвэл 10 хоногийн өмнө төрд шахсан 280сая $ын шороо нь олны анхааралд орох гээд байна уу. ШХАБ-д гишүүнээр элсэх санаархал нь бүтэхээ байсан уу. Миний өрөөнд нэгжлэг болоогүй.Би зураг цуглуулдаг,зураг хулгайлдаггүй" хэмээн албан ёсны твиттер хаягаараа жиргэжээ. 

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Ц.Элбэгдоржийн өрөөнд бус гэргий Х.Болормаагийн дүү Х.Болдбаатарын эзэмшлийн компанид шалгалт хийсэн гэнэ. 

Хориод хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Авлигатай тэмцэх газраас Тавантолгойн орд газартай холбоотой асуудлаар гэрчээр дуудаж мэдүүлэг авч байсан билээ.