Цахилгаан дамжуулах тулгуур баганууд унаж, долоон аймгийн 57 сум цахилгаангүй байна

Д.ЭРДЭНЭТУЯА
08 сарын 14, 2023

Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэрт Хархорин сумаас 40 орчим км-т 110кВ-ын Хархорин А,Б цахилгаан дамжуулах агаарын шугамын 679-683 дугаар тулгуурууд өчигдөр (2023.08.13) 22:55 цагт унаж, аваарын нөхцөл байдал үүсжээ. 

Хүчтэй салхи, усарахаг борооны нөлөөгөөр үүсэн тус гэмтлийг засахаар эхний ээлжийн бригадууд очсон байна. 

Сэргээн босголтын ажилд Хангайн бүсийн салбараас 4, Улаанбаатар салбараас нэг бригад тус тус ажиллаж буй ажээ.

Энэхүү нөхцөл байдлын улмаас 45320 айл өрх, 5256 аж ахуйн нэгж, 7 аймгийн 57 сумын хэрэглэгчид цахилгаангүй болсон бөгөөд гурав хоног буюу 72 цагийн дотор хэвийн ажиллагаанд оруулахаар холбогдох албаныхан ажиллаж буй юм байна.

Холбоотой сэдвүүд

цахилгаан гэрэл цахилгаан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.