Засгийн газар 9 дүгээр сарын 14-нд ээлжит бусаар хуралдаж Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Мөн багш ажилчдын ажил хаялттай холбоотой асуудлаар БСШУС, ХНХ-ын сайд нарын танилцуулгыг сонссон.

Засгийн газраас 2014 онд төрийн албан хаагчдын цалингийн сүлжээг шинэчлэхдээ багш нарын цалинг эмч нарынхаас 4,3 хувийн зөрүүтэй тогтоосныг 2018 онд багтаан тэгшитгэх тухай МҮЭХ, БСШУҮЭХ-ны гишүүдийн тавьж буй шаардагыг хүлээн авч биелүүлэх нь зүйтэй гэж хуралдаанаар үзсэн.

Эдгээр асуудлыг нэгтгэн шийдвэрлэхэд шаардагдах 14,5 тэрбум төгрөгийг ХНХЯ, БСШУСЯ, Цалингийн сангийн нөөц бололцоог дайчлан салбар хоорондын уялдаа холбоог ханган хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэхийг холбогдох сайд нарт ээлжит бус хуралдаанаас үүрэг болгосон юм. 

Тэгвэл өчигдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд дараах албан бичгийг яамнаас хүргүүлжээ.