Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг АТГ-аас дуудаж байцаалт авахаар болжээ.Тэрбээр энэ тухайгаа "Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хөөцөлдөн бүрдүүлж, гараараа Прокурорт биечлэн өгсөн Таван Толгойн асуудлаар АТГ-ааас намайг дуудлаа. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод гаръя даа. Монголчууд бид бол ардчилал, хүний эрх, эрх чөлөөт байдлыг хуулийн засаглал гэж үздэг хүмүүс" хэмээн жиргэсэн байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий прокурорын газрынхантай 1 дүгээр сарын 16-нд уулзахдаа экс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулахыг прокуророос хүсэж 176 хуудас баримт өгсөн билээ.

Түүний хэлсэн хүргэж байна.

Би Ерөнхийлөгчийн хувиар бус иргэн хүнийхээ хувиар Таван толгойн ордын талаар хэдэн мэдээлэл өгье. Ард түмний өмчид байдаг Таван толгойн орд газрыг гэрээгээр халхавчлан 60 болон 40 жилээр сунгагдах нөхцөлтэйгээр үнэгүй өгөх оролдлого хийсэн. Энэ хэргийн талаарх баримтыг дурдая. 2015 онд дөрөвдүгээр сард Засгийн газар ийм гэрээ байгуулах гэж байсыг тухайн үеийн УИХ-ын удирдлага болон 40 гишүүн зогсоосон юм. Тэдний нэг нь би. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон Ц.Элбэгдорж гэдэг хүн энэ үйл ажиллагааг зохион байгуулсан. Ерөнхий сайд асан М.Энхсайханаар гардан гүйцэтгүүлсэн нь баримтаар нотлогдсон. Тиймээс энэ 176 хуудас баримтыг өгч байна."