Б.Баясгалан
11 сарын 04, 2018
Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслөөс Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн үзэл санаа, уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой хуулийг дагаж гарах дүрэм журмын төслийн хэлэлцүүлэг, үйл явцыг олон нийтэд таниулах зорилгоор хэвлэлийн сурталчилгаа, мэдээлэл боловсруулах, сурталчлах үйлчилгээ үзүүлэх иргэнийг шалгаруулж авна.
Энэ үйлчилгээг эрхлэх хүсэлтэй иргэн нь олон нийттэй харилцах, хэвлэн нийтлэх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх бөгөөд дараах ерөнхий шаардлага хангасан байна. Үүнд:
Олон нийттэй харилцах стратеги боловсруулж, хэрэгжүүлж байсан болон хэвлэл мэдээллийн 2-оос дээш байгууллагад /тухайлбал телевиз, радио, вэбсайт, өдөр тутмын сонин зэрэг / ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно. Шаардлага хангасан иргэнтэй гэрээ байгуулж ажиллана.
Дээр дурдсан ерөнхий шаардлагыг хангасан этгээд шаардлагад нийцсэн үйлчилгээг гүйцэтгэх чадвартайгаа нотлох дараах материалыг ирүүлнэ.
Ажлын чиглэл:
Сонирхсон хүмүүс материалаа дугтуйлан дор дурдсан хаягаар 2018 оны 11 дүгээр сарын 20 өдрийн 16.30 цагаас өмнө ирүүлнэ үү.
Холбогдох хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын 11-р байрны 406 тоот
Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.