“Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-аар иргэдийг төрийн ордонд нэвтрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг.

Тодруулбал, Төрийн ордонд хамгаалалт, үйлчилгээний болон цэрэг, цагдаагийн ажилтнууд дүрэмт хувцастай, бусад хүмүүс албаны болон үндэсний хувцастай төрийн ордонд нэвтэрнэ.

Түүнчлэн сорочкон цамц эрээн бол нэвтрүүлэхгүй байхаар болжээ. Мөн Ерөнхийлөгчтэй холбоотой арга хэмжээнд оролцохоор Төрийн ордонд нэвтэрч байгаа бол заавал зангиа зүүхийг шаарддаг.