Тусгай сургуулийн багш нарыг мэргэшүүлж байна

Б.Баясгалан
08 сарын 08, 2018

БНСУ-ын “Green teachers” төрийн бус байгууллага нь энэ БСШУСЯ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд тусгай боловсролын багш нарыг чадваржуулах сургалтыг БНСУ-ын тусгай боловсролын их, дээд сургуулийн эрдэмтэн багш нар, тусгай боловсролын зөвлөх  багш нараас бүрдсэн мэргэжлийн баг энэ сарын 06-14-ний хооронд хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг сургадаг багш нарт сургалт зохион байгуулж байна. 

Сургалтад  116 дугаар сургуулийн 25 багш, 29 дүгээр сургуулийн 25 багш, Өмнөговь аймгаас 1 багш, МУБИС-ийн тусгай хэрэгцээт боловсролын ангийн 5 оюутан нийт 56 хүн хамрагдаж буй юм. Харааны бэрхшээлтэй 3 багшид сургалтын гарын авлагыг брайлаар хэвлэж, сонсголын бэрхшээлтэй 5 багшид дохионы орчуулагчаар дамжуулан сургалтын дэмжлэг үзүүлж байна. 

Сургалтанд хамрагдсан 56 багш 2019 оны нэгдүгээр сард хоёр дахь шатны буюу ахисан түвшиний сургалтад хамрагдаж батламжаа гардан авах юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.