“Uber” компани автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн туршилтаа дахин эхлүүллээ

peak.mn
12 сарын 21, 2018

АНУ-ын “Uber” компани автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн туршилтаа Пенсильвани муж улсын Питтсбург хотод эхлүүлэхээр болсон тухай компанийн төлөөлөгч пүрэв гарагт албан ёсоор мэдээлэв.

Есөн сарын өмнө Аризона муж улсад тус компанийн автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл гэнэт эвдэрч, явган зорчигчийн аминд хүрснээс хойш анх удаа туршилт явуулах гэж буй нь энэ юм.  

“Uber” компанийн тэргүүн Эрик Мэйхоферийн мэдээлснээр, автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн технологийг олон сарын турш сайжруулж, өөрсдийн зам дээр туршиж үзсэний дараа Питтсбург хотод туршихаар болсон ажээ.

Калифорни муж улсын Сан-Франциско хотод төвтэй “Uber” компанийн тээврийн хэрэгсэл 49 настай эмэгтэйн аминд хүрсэний дараа тус компани 2018 оны ихэнх сард үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн байна.

“Ослын шалтгааныг автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн программд гарсан алдаанаас үүдэлтэй болохыг олж тогтоосон” гэж компанийн мэргэжилтнүүд тухайн үед мэдээлж байсан юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, CNBC

Холбоотой сэдвүүд

автомашин “uber”

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.