Усархаг, аадар бороо орж, үерийн гамшиг үүсэж байгаа тул "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-иас иргэддээ болзошгүй аюулаас сэрэмжлүүлэн зөвлөгөө өгөв. Түүнд:

- Таны ойр орчимд хөрсний гулгалт, үерийн улмаас хазайсан тулгуур шон, хэт унжсан шугамын утас, цахилгааны тоолуурын хайрцаг, самбар байгаа бол ойртож болохгүй;

- Өндөр хүчдэлийн цахилгааны тулгуур шон, дэд станц, цахилгааны тоолуурын хайрцагны ойролцоо тогтсон уснаас хол байх;

- Газар шорооны ажлыг кабель шугамын тодруулга хийлгэхгүйгээр дур мэдэн хийхийг хатуу хориглоно;

- Цахилгаан оруулгын утас шалбарсан, гэмтсэн бол мэргэжлийн компаниар яаралтай засуулж, аюулгүй болгох;

- Тог тасарсан бол гэмтлийг засаж хэрэглээг сэргээтэл хүлээцтэй байж, дур мэдэн үйлдэл хийхгүй байх;

- Цахилгааны ил гэмтэл, эвдрэл байвал 70047004 утас, харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвд яаралтай мэдэгдэх, ойртохгүй байх зэргээр аюулгүй байдлаа хангаарай.

Цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд уртасгасан цагаар ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын ажилтнуудын анхаарлыг сарниулж саад болохгүй, дэмжиж ажиллахыг хүсье гэжээ.