Зуны залхуутай, халуун өдрүүдийг хөгжилтэй болгомоор байна уу? Пажама буюу унтлагын хувцасны трэндийг өөриймшүүлэх цаг иржээ. Өвдөг гарсан эрээн өмд, шаахайтай явахыг хэлээгүй шүү. Гадуур ч өмсөөд явж болох хээнцэр, чамин хувцсыг ярьж байна.
Сүүлийн үед одууд пажама стилийг тун ч гарамгай хослуулах болсон. Ингээд E! Online-ын загварын сэтгүүлч Морган Стюарт, Жастин Мартиндейлийн сонгосон 8 пажамаг харцгаая.
Stars Above Pajama Set
Тусад нь ч, салгаж ч өмсөж болно.
Daria Sleep Cami & Shorts
J.Crew Vintage Pajamas
Эсрэг, тэсрэг өнгөний сонголт үнэхээр таалагдаж байна.
Topshop Jungle Print Short Pajamas
Хуучин цагийн Холливудыг өнөө цагт авчрах бол тэр үеийн загвартай нарны шилтэй хослуулаарай.
In Bloom by Jonquil Satin Crop Pajamas
Тачаангуй, тансаг, эвтэйхэн байгаа биз. 1 сумаар 3 туулай.
Bluebella Abigail PJ Set
Загварлаг, сонгодог, ялдам.
Free People Shine Time Sleep Set
Лос Фэлис дэх орд харшид амьдардаггүй ч дуурайж хувцаслаж яагаад болохгүй гэж.
Tropical Sleep Set
Зун гээд дээр нь биччихсэн юм шиг л байгаа биз?