Цэдэнбалын Цэрэндолгор
02 сарын 14, 2018
Статистикийн газрын мэдээлж буйгаар Монгол улсын 18 ба түүнээс дээш насны хүн амын 61.1 хувь нь гэрлэсэн, 34.5 хувь нь огт гэрлээгүй байна.
Харин гэрлэлтээ цуцлах нь жил ирэх тусам нэмэгджээ. Монгол Улсын хэмжээнд өдөрт 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, 40 хос гэрлэлтээ бүртгүүлдэг.
Гэрлэлтээ бүртгүүлж буй хүмүүсийн 72 хувийг 20-29 насныхан эзэлж байна. Салалтын тоо энэ байдлаар үргэлжлэх бол өдөрт гэр бүлээ батлуулж буй 40 хосын 10 нь эрсдэлтэйг тоо баримт сануулж буй. Гэр бүл цуцлалтын тоо жилээс жилд дунджаар 269-өөр нэмэгдэж байна.

Эрдэмтдэд гэрлэлт сэтгэл санаанд эерэгээр нөлөөлдөг гэж үздэг. Гэрлэсэн хосууд ганц бие хүмүүсийг бодвол урт насалж, эрүүл, аз жаргалтай амьдардаг болохыг судалгаа харуулжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.