Шинэ коновирустэй холбоотойгоор асуудлаар Улсын онцгой комисс өнөөдөр хуралдлаа.

Энэ талаар Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин "Шинээр үүссэн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийн сонслоо. Монгол Улсад коронавирусийн халдвар авсан нийт дөрвөн тохиодол бүртгэгдлээ. Эхний нэг нь франц, сүүлийн гурав нь монгол иргэн. Франц иргэний биеийн байдал тогтвортой байна. Эмч нараас өгсөн санал зөвлөмжийг бүгдийг ёсчлон биелүүлж байгаа. Монголд эмчлэх бүрэн боломжтой гэж бид үзэж байна.

Гадаадад байгаа монгол иргэдээ татаж авна гэдэг байр сууриа бид эрт илэрхийлсэн. Тэд эх оронтой учраас эх орон нь татаж авах ёстой. Эхний ээлжид БНСУ, Япон, Европын холбоо, Турк улсаас авчирч байна.

Голомтот бүсээс иргэдээ авчрах нь эрсдэлтэй ажил гэдгийг бид мэдэж байсан учир бэлтгэлийг хангасан. Халдвар илэрсэн хүмүүс хаана байсан, онгоцонд хэний хажууд суусан, хавьтлын хүмүүс нь хэн бэ гэдэг нь тодорхой байгаа. Нийт 750 орчим иргэн ирснийг нэг өрөөнд аль болох цөөн хүн байхаар тусгаарлан ажиглалтад авсан. Ийм асуудал гарч ирнэ, тэр үед авах арга хэмжээгээ тооцсон учир иргэд тайван байж болно.

Франц иргэнийх шиг ойрын хавьтлыг нь олж тогтоох, ийшээ тийшээ явчих вий гэх асуудал энэ удаад үүсэхгүй. Хамгийн гол нь иргэд тайван бай. Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын мэдээллийг л үзээрэй" хэмээлээ.