ӨГЛӨӨНИЙ МЭНД: Өчигдрөөс онцолж байна

peak.mn
10 сарын 10, 2018

2018, Аравдугаар сарын 09, Мягмар гарагийн онцлох үйл явдал

1. Эцэг эхчүүд интернэтээр хүүхдийнхээ сурлага, ирцийн мэдээллийг харах боломжтой болжээ

БСШУСЯамнаас “Боловсролын салбарын мэдээллийн систем” төслийн хэрэгжилтийн талаар өнөөдөр танилцууллаа. Уг төсөл нь 2014 оноос Азийн хөгжлийн банк болон БСШУСЯ-ны санхүүжилтээр хэрэгжиж эхэлжээ.

Энэ хугацаанд суурь бүртгэл, статистик тайлан мэдээ солилцох системийн үүрэг голлон гүйцэтгэдэг байсан бол энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, багш сурагч, эцэг эх рүү чиглэсэн систем болон өргөжиж байгаа аж. Үргэлжлүүлж унших 


2. Их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн 65 сургууль байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн наймдугаар сарын 30-ны өдөр хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, ярилцсан юм.

Дээрх уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтаар яригдсан зөрчил, дутагдлуудыг арилгах, хамтарч ажиллах санал авах зэрэг асуудлаар эргэн уулзах тов гаргасан. Үргэлжлүүлж унших


3. Конор Макгрегорыг шийтгэж магадгүй байна

Ирландын холимог тулааны тамирчин Конор Макгрегорыг Оросын тамирчин Хабиб Нурмагомедтой хийсэн тулааны дараа олныг хамарсан зодоон цохионд оролцсоных нь төлөө шийтгэж магадгүй байгаа тухай Невада мужийн Атлетикийн холбооны дарга Энтони Марнелл мэдэгджээ. Тус холбоо энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа аж. Үргэлжлүүлж унших


4. Шууд: Шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийж байна

Шатахууны үнийн өсөлтийн талаар Ашигт малтмал, газрын тосны газраас яг одоо мэдээлэл хийж байна.

Мэдээллийн дүрс бичлэгээр бүрэн эхээр нь хүргэж байна. Үргэлжлүүлж унших


5. Орост авлигачдын мөнгийг тэтгэврийн санд шилжүүлнэ

Авлигын гэмт хэргийг илрүүлж, хурааж авсан хөрөнгө мөнгийг 2019 оноос эхлэн тэтгэвэр олгоход зарцуулна гэж ОХУ-ын Тэтгэврийн сангийн тэргүүн Антон Дроздов “Известия” сонинд мэдээлжээ. Үргэлжлүүлж унших




Холбоотой сэдвүүд

мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.