УИХ-ын Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан үргэлжилж, УИХ-ын Байнгын хорооны дарга нарыг сонгох асуудлыг хэлэлцэж байна. 

Дөнгөж сая УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг сонголоо. Түүнийг тус байнгын хорооны даргаар сонгохыг дэмжиж байна гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 64 гишүүний 47 нь буюу 73.4 хувь нь дэмжив.