УИХ-ын Тамгын газрын удирдлага, ажилтнуудыг чадавхижуулах зорилгоор өнөөдөр “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх арга зүй” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Тус сургалтад УИХ-ын Тамгын газрын удирдлага, ажилтан 30 гаруй хүмүүс хамрагдаж буй бөгөөдсургалтыг нээж УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн “Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, үр дүнд хяналт шинжилгээ, хууль, тогтоомжид мэргэжлийн судалгаа хийдэг хүмүүс өнөөдрийн сургалтад хамрагдаж байгаагаараа онцлог юм” хэмээв.