У.Хүрэлсүхийн танхимын сайд нарын нэр тодорч эхэлжээ

Намынх нь 28 гишүүн эсрэг зогсч чуулганы хуралдаанд суулгүй эсэргүүцлээ илэрхийлсэн ч 100 хувийн саналаар Ерөнхий сайдын тамгыг гардаж аваад буй У.Хүрэлсүхэд танхимаа бүрдүүлэх 14 хоногийн хугацаа бий. Шинэ засгийн сайд нарын нэрс дуулдаж эхэллээ. Тэрээр танхимдаа хотын фракцаас ч оруулахаар болжээ. Одоогоор дуулдаж байгаа мэдээллээр хотын фракцид гурван яамыг өгөх бололтой. Ямартай ч Шадар сайдын суудлаас гадна Байгаль орчны аялал жуулчлалын сайд хотын фракцид ногдох сураг мэдээ байна. Яамдын сайд нарт ямар хүмүүсийн нэр дуулдаж буйг хүргэе. 

Монгол Улсын Шадар сайд - УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа

ЗГХЭГ-ын дарга - УИХ-ын гишүүн Я.Содбаатар (Л.Оюун-Эрдэнэ)

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан (Ц.Цогзолмаа)

Гадаад харилцааны сайд - УИХ-ын гишүүн Г.Занданшатар, (Т.Аюурсайхан)

Сангийн сайд - УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар

Хууль зүй, дотоод хэргийн сайд - УИХ-ын гишүүн Ц.Нямдорж

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - УИХ-ын гишүүн С.Чинзориг, (Т.Аюурсайхан)

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд - УИХ-ын гишүүн Б.Батзориг

Эрчим хүчний сайд - УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Зам, тээвэр, Батлан хамгаалах, Барилга, хот байгуулалт, Эрүүл мэндийн сайдын хувьд УИХ-ын гишүүн бус байх гэсэн шаардлагыг тавьж байгаа аж. Эдгээр яамдыг удирдах хүмүүсийн нэрс одоогоор тодорхойгүй байна.

Сэтгэгдэл бичих (5)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.