Украин улсын хувьд авлига хүнд асуудал хэвээр байна. 

Өнгөрсөн сард Украин улс шүүх албан тушаалтан хууль бусаар хөрөнгөжихтэй тэмцэх хуулиа хүчингүй болгосон юм. Ингэснээр Транспаренси Интернешнл-ийн Украин дахь төлөөлөгчөөс дээрх шийдвэрээс шалтгаалж авлигын хэргүүд хаагдахаар болсныг мэдэгдсэн байдаг.

Энэ явдлыг эсэргүүцэн Украины зураач Дарья Марченко "Авилгалын нүүр царай" бүтээлээ хийжээ. Түүний бүтээл тун өвөрмөц. Тэрбээр Ерөнхийлөгчийнхөө хөргийг бүтээхийн тулд түүний эзэмшдэг ROSHEN шоколадны үйлдвэрээс 20 кг  авч чихрийн цаасыг бүтээлдээ ашиглажээ

Ерөнхийлөгч Петр Порошенко нь сонгуульд нэр дэвшихдээ авлигын асуудлыг цэгцэлнэ гэсэн амлалтыг ард түмэндээ өгсөн юм. Гэвч тэрбээр шийдэлтэй ажлууд эхлүүлээгүйгээр барахгүй өөрөө ч авлигын асуудалтай нэр холбогдох болсон юм. Тухайлбал Петр Порошенко Д.Трамптай уулзахын тулд түүний хувийн хуульч Майкл Коэнд 400 мянган ам.доллар өгсөн гэх өнгөрсөн жил гарч байсан удаатай.