Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:                      

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө нутгийн зарим газраар бороо орно. 

Салхи: Нутгийн хойд хэсгээр салхи баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 22-27 градус, бусад нутгаар өдөртөө 16-21 дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 15-17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өдөртөө 14-16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өдөртөө 13-15 градус дулаан байна.