Үндэсний бараа бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлан танилцуулах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилготой “Улаанбаатар түншлэл-2017” олон улсын үзэсгэлэн энэ сарын 7-10-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд болно. Үзэсгэлэнд Тайван, Чех, Хонгконг улсын аж ахуйн нэгжүүд оролцож бүхий л төрлийн хүнс, бараа бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмжөө, манай улсын аж ахуйн нэгжүүд барилга, эм, гоо сайхан, ноос ноолуур, хүнсний бүтээгдэхүүн болон үндэсний онцлогийг шингээсэн гар урлалаа танилцуулах юм.