Үлийн цагаан оготно өнгөрсөн жил ихээхэн хохирол амсуулсан билээ. Тиймээс Архангай, Баянхонгор, Төв, Хөвсгөл, Хэнтий, Завхан, Увс зэрэг 12 аймгийн  730 мянган га бэлчээрийн талбайд устгал хийжээ.

Энэ жил үлийн цагаан оготнотой энгийн механик, биологийн аргаар тэмцэх аргаар тэмцэж байгаа бөгөөд нэг га талбай дахь устгалын ажилд 600 төгрөгийн зардал гарсан байна. Нийт 756,8 сая төгрөгийг улсын төсвөөс зарцуулсан бөгөөд ажлын гүйцэтгэл дунджаар 84.4 хувьтай байна.    

Мөн онд Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс Өвөрхангай, Баянхонгор аймагт хийсэн судалгааны дүнг үндэслэн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Нарийнтээл, Уянга, Тарагт сумд, Баянхонгор аймгийн Баян-Овоо сум нийт хоёр аймгийн таван сумын 100 мянган га бэлчээрийн талбайд 200 тонн бактерийн бэлдмэл цацсан бөгөөд энэ ажилд 400 сая төгрөг зарцуулжээ. Энэхүү микробиологийн аргаар үлийн цагаан оготнотой тэмцэх ажил гүйцэтгэл сайтай байсан аж.