Тулгар Төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгал ялсны 97 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн Н.Батсуурийн цолны найр энэ сарын 19-нд буюу энэ ням гарагт болно. 

Цолны мялаалга наадам Увс аймгийн төв Улаангом хотод болох бөгөөд наадамд улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдаж, их нас, шүдлэн, даага насны хурдан хүлэг морьд уралдах аж.