Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдааныг зохион байгуулах Үндэсний Бөхийн Салбар хорооноос өгсөн чиглэлийн дагуу Улсын баяр наадамд барилдах бөхчүүдийг маргааш буюу зургаадугаар сарын 26-28-ны өдрүүдэд цахимаар бүртгэнэ. Шаардлагатай тохиолдолд биечлэн ирүүлж бүртгэнэ.

Бөхчүүд 10.00 -17.00 цагийн хооронд МҮБХ-ны албан ёсны пэйж хуудас (Монголын Үндэсний Бөхийн Холбоо - Монгол Бөхийн Өргөө) хаягаар хандаж бүртгүүлнэ үү гэж Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.

Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх дэглэмийн хүрээнд иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй үүднээс Үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харвааг “XIII зуун” байгалийн цогцолборт газрын төв талбайд, хурдан морины уралдааныг уламжлал ёсоор “Хүй долоон худаг”-т, Төрийн хүндэтгэлийн концертыг СТӨ-нд зохион байгуулна.