Өмнөд Солонгосын Засгийн газраас орон нутгийн телевиз болон нэвтрүүлгийн продюсер нарт ижил төстэй К-Поп одуудыг телевизээр гаргахаас түдгэлзэхийг санал болгожээ. Гэвч энэ нь ихээхэн маргаан дагуулаад байна. 

Тус улсын Жендерийн Эрх Тэгш Байдал, Гэр Бүлийн Яам өнгөрсөн бямба гарагт шинэчилсэн удирдамж гаргажээ. Үүнийгнн хүнийг гаднах дүр төрхөөр нь ялгаварлах, хэт төстэй дүр төрхөөс болгоомжлох үүднээс өөрчлөлт оруулсан хэмээн тайлбарласан байна. 

Дээрх удирдамжид К-Поп хамтлагийг бишрэн шүтдэг үзэгчдийн дунд гоо сайхны тогтсон стандарт бий болж буйг шүүмжилжээ. 

Тус шүүмжлэлдТелевизийн хөгжмийн шоугаар гарч байгаа одууд ихэр мэт харагддаг. Тэд туранхай, ижилхэн үсний засалт, нүүр будалттай байдаг ба биеэ хэт ил гаргасан хувцаслалт сонгодог” хэмээжээ. Харин зарим ажиглагч Засгийн газрын энэ саналыг гоо сайхны стандартыг зохицуулахаар шийдсэн эсэхэд эргэлзэж буйгаа ч илэрхийлж буй юм.

Зарим хүн удирдамжийн цаад агуулгыг ойлгож байгаагаа илэрхийлсэн ба охидын хамтлагууд биеэ хэтэрхий ил гаргасан хувцас өмсдөгийг хүлээн зөвшөөрчээ. 

Өнгөрсөн даваа гарагт тус яамны сайд энэхүү удирдамж нь “lookism”-ийн сөрөг нөлөөний талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой. Эдгээр зөвлөмжүүд нь заавал дагаж мөрдөх шаардлагагүй, телевиз болон шоуны үйлдвэрлэгчид дагах эсэхээ өөрсдөө шийдвэрлэх эрхтэй хэмээн мэдэгджээ.



Эх сурвалж: https://www.scmp.com