Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. Тухайлбал, тус байнгын хороо энэ сарын 05-нд хоёр дахь хэлэлцүүлгийг эхлүүлсэн ч УИХ-ын гишүүд, байнгын хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналыг нээлттэй үлдээж, өнөөдөр 15.00 цагт дахин хэлэлцэхээр товлосон байна.