Өнөөдөр Өмнөд Хойд Солонгосын 3 дахь удаагийн дээд хэмжээний албан ёсны уулзалт Пхеньянд болно. Энэ уулзалтад Өмнөд Солонгосын “Samsung” Electronics”, “SK”, “Hyundai Motor”, “LG” зэрэг группын захирлууд тэргүүтэй улс төр бизнесийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцохоор болжээ.

Уулзалтыг дэлхий дахин анхааралтай ажиглаж байгаа бөгөөд хавар уулзахдаа тохирсон Панмунжон сууринд байгуулсан тунхаглалын явцыг нэг бүрчлэн шалгах ажээ.

Мөн хоёр Солонгосын харилцааг өргөжүүлэх, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохын төлөөх Хойд солонгос АНУ-ын хоорондын яриа хэлэлцээрийг түргэвчлүүлэх нь уулзалтын гол сэдэв болно хэмээн шинжээчид үзэж байна.

Уулзалтын онцлогийг дурьдвал Өмнөд солонгосын ерөнхийлөгч 11 жилийн дараа Пхеньянд айлчлах түүхэн өдөр тохиож байгаа юм. Албан ёсны айлчлалын энэхүү өдрүүдэд  Хоёр Солонгосын тэргүүлэгчид өдөр оройн зоогтойгоо нийлээд 5-6 удаа уулзаж дотно яриа өрнүүлэх талаар https://www.ytn.co.kr мэдээлжээ.

Бас нэг сонирхолтой зүйл нь уг уулзалтыг Өмнөд Солонгосын JTBC телевиз мэдээлэхдээ монголчуудын нэгнийхээ хөл дээр гишгэвэл уучлалт гуйдаг ёстой холбон гаргажээ. Уг санаагаар уучлал эв нэгдлийг бэлгэддэг болохыг харуулж маргааш Хойд ба Өмнөд солонгос дахин гар барина хэмээн мэдээг өндөрлүүлжээ.

Бичлэгийг эндээс үзнэ үү. 

Тайлбар: 

Солонгосын номер нэг сэтгүүлч (диктор) Сун Сог Хи мэдээгээ хэрхэн эхлүүлсэнийг үзнэ үү!

Монголд хүний хөлөн дээр гишгэсэн бол гар барих хэрэгтэй.
Монголд хүний хөлөн дээр гишгэнэ гэдэг маш бүдүүлэг хэрэг бөгөөд маргалдах шалтгаан болдог.
Нүүдэлчин ард түмэн нь хөлийг толгой ба зүрхнээс илүү үздэг.
Хэрвээ хэн нэгний хөлөн дээр гишгэсэн бол УУЧЛААРАЙ хэмээн уучлал гуйн баруун гараа өгдөг.
Ингэснээр нөгөө хүн нь ч гэсэн уучлан эв нэгдлийг бэлэгдэн гар барьдаг байна.......

Маргааш Хойд ба Өмнөд солонгос дахин гар барина.....

JTBC Ийнхүү мэдээгээ эхлүүллээ.