Улсын онцгой комисс өнөөдөр 18:00 цагаас хуралдаж, Цагаан сарын өдрүүдэд хатуу хөл хорио тогтоох эсэх асуудлаар дөрвөн цагийн турш хэлэлцлээ.

Өмнөх Засгийн газар цагаан сараар хөл хорио тогтооно гэдгээ мэдэгдэж байсан. Мөн 16 хоног хорио тогтоовол коронавирусийн халдвар тархах эрсдлийг 90 хувь бууруулна гэж эрдэмтэд үзэж буй. Гэвч шинээр томилогдсон Шадар сайд, С.Амарсайханаар удирдуулсан Улсын онцгой комиссынхон хатуу хөл хорио тогтоохыг бүрэн дэмжихгүй байгаа тул  шийдвэрт хүрч чадаагүй байна. 

Хөл хорио тогтоох эсэхийг маргааш үргэлжлүүлэн хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанаар эцсийн шийдвэрийг гаргах аж.