Саруулын Ариунжаргал
12 сарын 15, 2020
#1. “Завгүй” бай. Боломжтой, завтай байх тусам хүмүүс таныг ашиглах болно.
Энэ нь танд өөрт чинь ямар ч ашиггүй. Хүний зараал, гуйлтаар та талханд явж, шал угааж, компьютер форматлана. Тусыг тань дараа нь нэг их дурсахгүй л болов уу. Харин ч ахин дахин дуудах болно. Шинэ боломжийг эрэлхийлэх алтан цагаас тань хумслах дэмий зүйлд цагаа үрэх хэрэггүй.
#2. Хийж чадна гэж хэл.
Ганцаараа хийж барахгүй байсан ч гэсэн хийж чадах хүнийг олоод, орлогын 50 эсвэл 30 хувийг өгч болно.
#3. Бүхнийг хяналтдаа байлга.
Нөхцөл байдал ингээд эргэчихлээ мэтээр өөрийгөө өмөөрөх хэрэггүй. Хариуцлага үүрч сур. Хүмүүс таныг үнэлж, найдвартай хүн гэж бодож итгэл хүлээлгэх болно.
#4. Танилын хүрээгээ тэл.
Өдөр бүр шинэ хүмүүстэй танилц. Гадаа гудамжинд, үзэсгэлэн яармаг дээр, ажил дээрээ эсвэл интернетэд. Бүгдэд нь нэрийн хуудсаа өгчих. Одоохондоо хэрэг болохгүй байж магадгүй ч 5-10 жилийн дараа зөв газар, зөв цагт танилтайгаа таарах тохиолдол байдаг.
#5. Танил талаа ашигла.
Найз нөхдөө хооронд нь танилцуул. Хэн хэндээ тус дэм болох болно.
#6. Өөрийн мэргэжлийн дагуу шинэ мэдээ, мэдээлэл уншиж, бүх үйл явдлын талаар мэдээлэлтэй бай.
#7. Үнээ өсгө.
Үйлчлүүлэгчдээ өрөвдөх шаардлага байхгүй – үнээ өсгө. Ховрын бараа бол бүр 3 дахин өсгө. Бизнест заримдаа үнээ 3 дахин өсгөхөд борлуулалт дагаад 3 дахин өсөх тохиолдол байдаг. Ингээд та ямар ч маркетингийн зарлага гаргахгүйгээр 9 дахин их орлого олно.
#8. Хэвшмэл сэтгэлгээг ашигла.
Хүмүүсийн хэвшмэл сэтгэлгээн дээр тоглолт хий. Тухайлбал, нэг нүүр цаасан дээр бичсэн зар олон хүний анхаарал татдаг (хувь хүн бичсэн мэт харагддаг учраас) гэхдээ борлуулалт авч ирдэггүй. Харин олон хуудастай онлайн дэлгүүр хамаагүй илүү орлого олдог. Цэвэрхэн хослол өмссөн хүн биеийн тамирын хувцастай хүнээс илүү их бараа борлуулж чадна гэх мэт. Зорилтот худалдан авагчдынхаа хэвшмэл сэтгэлгээг судал.
#9. Жижиг гэнэтийн бэлэг барь.
Холбоо тогтоохыг хүсдэг хүмүүстээ баярын мэндчилгээ явуулаарай. Үйлчилгээ авах хэрэг гарсан үед тэд таны тухай санаж танд л хандах болно.
#10. Хоёр дахин их үнэ хэл.
Өгвөл сайн л биз. 10 хүний 6 нь таны хэлсэн үнийг төлөх болно. Эцсийн эцэст 20 хувиар хямдруулахад хангалттай.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.