Ус зайлуулах хоолой барьж сурлаа

Л.Баяржаргал
09 сарын 09, 2017

Японы Өөрийгөө хамгаалах хүчний алба хаагчид Монгол улсын Зэвсэгт хүчний барилга, инженерийн чиглэлийн ангийн алба хаагчдад “Ус зайлуулах хоолой барих, арга, технологийг заах” сургалт амжилттай болж өндөрлөлөө. Тус сургалтад манай улсын 30 гаруй алба хаагч хамрагдаж, Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн ойролцоо ус зайлуулах хоёр хоолойг Японы алба хаагчдын заавраар барив.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.