Б.Баясгалан
12 сарын 14, 2019
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Дундговь аймгийн Онцгой байдлын газарт ажиллалаа. Энэ үеэр албаны өдөр тутмын үйл ажиллагаа, тохижилт, бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, алба хаагчидтай уулзав.
Мөн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, амьдралд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Дундговь аймгийн Онцгой байдлын газар 20 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Орон сууц 2020 оны I улиралд ашиглалтад орно. Тус орон сууцанд орох 12 алба хаагч тус бүрт 1,000,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.