Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн дэмжлэгтэйгээр "Нийгмийн хөгжилд сэтгүүлзүй" ТББ-аас “Эрбу” буюу усан дээр зураг зурах урлалын сургалтыг Монголд анх удаа зохион байгууллаа. 21 хоногийн тус сургалтад "Тэргэнцэртэй иргэдийн холбоо", "Миний гэр",  "Бадамлянхуа" хүүхдийн асрах төвүүдийн хөгжлийн бэрхшээлтэй 30 гаруй хүүхэд, залуус хамрагдаж сертификатаа гардан авлаа.