Өсвөр насныхан TikTok, Instagram, YouTube зэрэг платформоор дамжуулан мэдээ, мэдээлэл авах нь эрс нэмэгдсэнийг Ofcom хэмээх судалгааны байгууллага мэдээлэв.

2020 онд TikTok-оос мэдээллийн агуулгатай контент үздэг хүмүүсийн тоо 800,000 байсан бол энэ онд онд 3.9 сая болж нэмэгджээ.


           

Мөн instagram платформ залуусын дунд хамгийн алдартай мэдээллийн эх сурвалжаар нэрлэгдсэн байна.

Нийт дүнгээрээ өсвөр үеийнхний 29 хувь нь мэдээлэл авахдаа Instagram ашигладаг нь судалгаагаар тогтоогдсон нь TikTok болон YouTube-ийг ардаа орхисон анхны тохиолдол болжээ.

Харин ахмад настнуудын мэдээллийн суваг нь голдуу цаасан хэвлэл, телевиз, радио хэвээр байна.

Ofcom-ийн стратеги, судалгааны бүлгийн захирал Й-Чунг Тех мэдэгдэлдээ "Залуус олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулдаг мэдээллүүд нь бодит, найдвартай биш гэж үздэг ч тухайн өдрийн сэдэвтэй холбоотой үзэл бодлоо илэрхийлэхийн тулд цахим платформын үйлчилгээг илүү өндөр үнэлдэг” хэмээн дурджээ.

Хэдий интернэт сүлжээ эрчээ авч буй ч судалгаанаас үзэхэд хүлээн авагчдын 59% нь  телевизээр мэдээ үздэг хэвээрээ гэжээ.

Цаасан сонин хэвлэлүүд сүүлийн хоёр жилд огцом буурсан аж. 

2020 онд хүн амын 35% нь (55-аас дээш насны дийлэнх нь) цаасан хэвлэл уншсан хэвээр байсан бол, энэ жил 24% болж буурчээ. 

Харин өсвөр насныхны уламжлалт хэвлэлийн хэрэглээ сүүлийн таван жилд 19%-иас 13 хувь болж буурсан байна.

Телевизийн мэдээг насанд хүрэгчдийн ихэнх буюу 71% нь хамгийн найдвартай эх сурвалж гэж үздэг хэвээр байгаа бөгөөд тал орчим нь буюу 35% хувь нь нийгмийн сүлжээг найдвартай гэж итгэдэг байна.

Мэдээний хамгийн найдвартай сувгаар: 

  1. CNN (83%)

  2. Sky News (75%) 

  3. BBC (73%) 

  4. ITV (70%) зэрэг сувгууд тодорсон байна. 

Гэсэн хэдий ч BBC, ITV, Sky News зэрэг уламжлалт сүлжээнүүдийн нийт үзэгчдийн тоо буурах хандлагатай байна. 


Эх сурвалж: BBC