Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Скаутын холбоо хамтран зохион байгуулж буй "Өсвөрийн парламент-2023" хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.

Тус хөтөлбөрт ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчид оролцох боломжтой бөгөөд шалгаруулалтын бүртгэл орон даяар нээлттэй явагдах юм.

Хөтөлбөрт 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс нийт 150 сурагчийг сонгон шалгаруулна. Мөн хүүхдийн оролцооны байгууллагуудаас төлөөлөл сурагчдыг урилгаар оролцуулна.

Өсвөрийн Парламент—2023 хөтөлбөр нь“Эрүүл орчин—Эрүүл хүүхэд”сэдвийн хүрээнд 2023.11 - 2024.06 дугаар сарын хооронд зохион байгуулагдах юм.

Хөтөлбөрөөс юуг сурч мэдэх вэ?

Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар

Парламентын боловсрол, хүний эрхийн талаар

Орчны эрүүл мэндийн болон эрүүл амьдралын хэв маягийн тухай ойлголтууд

Багаар ажиллах ур чадварт суралцах

Нөлөөллийн ажлын дадлага туршлагатай болох


 ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

2023.11.10-аас өмнө доорх Google Forms линкээр орж бүртгүүлээрэй. 

https://forms.gle/snY3j96bGtTeTBPB9

Онлайн анкет нь дараах хэсэгтэй

1. Дээрх өгөгдсөн Google Form-ийн асуултуудад хариулах.

2. Видео бичлэг

“Бидний орчныг бохирдуулагч хүчин зүйлс” сэдвийн хүрээнд хоёр минутын бичлэг бэлтгэх (Гар утсаар бэлтгэж болно)

3. Эсээ 

“Эрүүл, аюулгүй орчин - Хүүхдийн оролцоо” 250-300 үгтэй эсээ бичнэ.


Дэлгэрэнгүй мэдээллийг:

“Өсвөрийн Парламент хөтөлбөр” Фейсбүүк пэйж хуудас 

“teen.parliament“ Инстаграм хаяг 

89006688, 99187323