УИХ-ын Тамгын Газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Монголын Скаутын Холбоо хамтран зохион байгуулж буй "Өсвөрийн Парламент" 2022 хөтөлбөр эхэллээ.

Хөтөлбөрт 9-11 дүгээр ангийн сурагчид оролцох бөгөөд шалгаруулалт  Монгол орон даяар нээлттэй явагдаж байна. 

Энэ удаагийн "Өсвөрийн Парламент" хөтөлбөрт хүүхэд залуучуудын оролцооны байгууллагаас 14 сурагч урилгаар оролцохоор болжээ.

Дэмжигч байгууллагаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар ажиллах юм.

Сонирхуулахад уг хөтөлбөр нь өсвөр үеийнхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар ойлголт өгч, тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшинд өсвөр үеийнхний оролцоог дэмжих зорилготой юм.

Шалгаруулалт оролцох бол: 

2022.09.28-аас өмнө доорх Google Forms линкээр орж бүртгүүлээрэй. 

 https://forms.gle/NxZMLoVJxivNMiDb9

Онлайн анкет нь дараах хэсэгтэй

1. Дээрх Google Form-ийн асуултуудад хариулах.

2. Видео бичлэг. “Байгальд ээлтэй амьдралын хэв маягийг хэрхэн хэвшүүлэх вэ? сэдвээр 2 минутын бичлэг бэлтгэх 

(Гар утсаар бэлтгэж болно)

3. Эсээ. Эрчим хүч хэмнэх энгийн арга юу вэ?” 250-300 үгтэй эсээ бичнэ. 

(Цахилгааны хэрэглээгээ багасгах, гэр байшингаа дулаалах гэх мэт эрчим хүчний хэмнэлтийг хэрхэн хийж болох талаар чиний бодол)


Дэлгэрэнгүй мэдээллийг:

"Өсвөрийн Парламент хөтөлбөр“ Фейсбүүк пэйж хуудас 

”teen.parliament“ Инстаграм хаяг

8900-6688, 9859-9595, 9443-2211

usvuriin.parliament2022@gmail.com

#ӨсвөрийнПарламент #TeenParliament #ЭрчимХүч