Хөмсөг бол царайны хамгийн чухал хэсэг. Өтгөн хөмсөгтэй бүсгүйчүүд үзэсгэлэнтэй, хүчирхэг харагддаг. Ингээд бид та бүхэнд өтгөн хөмсөгтэй болох хамгийн хялбар аргуудыг хүргэе. 


#1. Зулгаах хэрэггүй. 

Хөмсөг зулгаагчаар зулгаах эсвэл ваксаар авах нь үсний ургах явцыг удаашруулдаг. Хөмсөгөө илүү өтгөн ургуулмаар байвал хэлбэржүүлэгч гел хэрэглэж, шаардлагатай тохиолдолд 3 сардаа нэг удаа засуулаарай.


#2. Тэжээл өг

Хөмсөгтөө вазилин түрхэж чийгшүүлэх хэрэгтэй.


#3. Тосон иллэг

Хөмсөгтөө кокосны тос (coconut oil) эсвэл оливийн тос (olive oil) түрхэж иллэг хийх хэрэгтэй.


#4. Өндөгний цагаан

Долоо хоногтоо нэг удаа өндөгний цагааныг 20 минутын турш тавих хэрэгтэй.