Уул уурхайн үндэсний ассоциацийн гишүүн байгууллагууд татвараа төлөхийг хүсэж мэдэгдэл гаргалаа

Х.Оргил
11 сарын 01, 2019

Үндсэн хуулийн цэц даваа гаригт ашигт малтмал уурхайн эздийн өмч болчихож байгаагаас өөрцгүй шийдвэрийг гаргасан билээ. Ингэснээр АМНАТ-өөс чөлөөлөгдөх боломжийг хуулийн хүрээнд олгож байгаа юм. Уг шийдвэрийг улс төрч, эдийн засагч нар хүчтэй эсэргүүцэж байгаа бөгөөд уул уурхайн төлөөлөл ч нэгдэж эхэлжээ. Тухайлбал Монголын уул уурхайн үндэсний Ассоциацийн гишүүн байгууллагууд цэцийн шийдвэрийг үл харгалзан, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө улсдаа төлөх болно гэдгийг дурдсан байна.

Мэдэгдэлд Монголын уул уурхайн үндэсний Ассоциацийн гишүүн байгууллагууд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө зохих журмын дагуу төлсөөр ирсэн, цаашид ч төлөх болно гэжээ.Иймээс уг асуудлыг УИХ, Засгийн газар хуулийн хүрээнд яаралтай цэгцэлж, эрх зүйн орчныг бүрдүүлэхийг хүсчээ.


МЭДЭГДЭЛ:

Холбоотой сэдвүүд

цэцийн шийдвэр амнат

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.